Сэтгүүлч Болортуяа: Том яриад хэргийг нь хаа гээд байдаг нь хэн юм бэ?

Сэтгүүлч Болортуяа: Том яриад хэргийг нь хаа гээд байдаг нь хэн юм бэ?

Сэтгүүлч Болортуяа: Том яриад хэргийг нь хаа гээд байдаг нь хэн юм бэ?

Та нар энхрий хайрт эх оронч, баатар С.Баярцогтынхоо тухай мэдүүлэг уншаад үз! Том яриад хэргийг нь хаа гээд байдаг нь хэн юм бэ? Том нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үү? Ер нь яагаад С.Баярцогт амилах гээд үхэн хатан улайраад байна. Тэр 1967 оных. Хүүк ах 1968 оны мич. Баярцогт Хүүк ахын БЭТ үү? Яагаал 3 шатны шүүхээс ял авчхаад гэнэт нууцаар гэмгүй болсон бэ? Бод бод! Би шүүхийн линкүүдийг нь бас холбоё. Зүгтэй бай хүмүүс ээ! 

Ч.Б нь шүүгч С.Б намайг цагдан хорих шүүх хуралдааныг явуулж байхад нөлөөлсөн, зурвас явуулснаа хүлээн зөвшөөрсөн байдгийг түүний мэдүүлгээс тодорхой харж болох бөгөөд энэ үйлдлээ нуун далдлахын тулд намайг Ц.Зтай хамтарч гэмт хэрэг үйлдсэн болгох жүжгээ зохиож, үүндээ итгүүлэх зорилгоор үйлдлүүдээ араас нь хийсэн байдаг.

Яагаад би ингэж хэлж байна гэхээр 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 12 цаг 51 минутын үед Ч.Б өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас намайг яллагдагч С.Баярцогтын цагдан хорих шүүх хуралдааныг хийж байх үед миний 99194429 дугаарын утас руу “юу нь 15 хоног вэ” гэж зурвас бичсэн болно.

Уг мессэж ямар утгатай зурвас байсан гэхээр шүүх хуралдаан болохоос өмнө 5 минутын өмнө Ч.Б намайг өөрийнхөө өрөөнд дуудаж уулзаад “С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс том ярьж байна, прокурорууд 30 хоногийн хугацаанд юу ч хийгээгүй юм шиг байна лээ шүү” гэж хэлэхэд би хууль тогтоомжид заасны дагуу ерөнхий шүүгч Ч.Бын нөлөөнд үл автаж С.Баярцогтыг 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Ингээд хурлын дараа ерөнхий шүүгч Ч.Б миний өрөөнд орж ирээд “чи яагаад 15 хоног хорьчихвоо” гэж уурлаад “би чамд дээрээс том яриад байна гэж хэлээд байхад хорьчих юм аа, араа өөрөө даагаарай” гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан.

Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цагт Ч.Б өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас миний эзэмшлийн 99194429 дугаарын утас руу “Том ярьж байна хэвээрээ” гэж зурвас бичсэн.

Энэ зурвас ямар утгатай гэхээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих шүүх хуралдаан болохын 10 минутын өмнө Ч.Б дуудаад “за Батжаргалаа том ярьж байна, одоо наад хоёроо гаргаарай, чи өмнө гарга гэсэн С.Баярцогтыг гаргаагүй 15 хоног хорьсон түүнээс болж би томд /Ц.Зориг/ даргад загнуулсан, одоо хэрвээ гаргахгүй бол чи бид хоёр ажилгүй болно шүү” гэж хэлээд миний хажууд утсаар хэн нэгэн хүнтэй “Vibeг”-аар яриад “өчигдрийн ярьсан зүйл хэвээрээ биз дээ” гээд утсаа салгасан. Ингээд надад хэлэхдээ “би сая чиний хажууд томтой ярьлаа, том хэвээрээ гэж байна, тийм учраас гаргаарай, харин таслан сэргийлэх арга хэмжээг нь гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ аваарай” гэж хэлсэн. Ингээд намайг хуралд орсны дараа миний утас руу дээрх зурвас буюу надад ярьж байсан зүйлээ бататгах гэж юм уу, эсвэл өөрөө ямар нэг баримттай үлдэх гэсэн юм уу “Том ярьж байна хэвээрээ” гэсэн зурвасыг миний утас руу бичсэн. Ингээд Ч.Бын над руу бичсэн зурвасыг хадгалж авсан. /мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн/

Би бодохдоо шүүгч Ч.Б нь яллагдагч С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээс болж, хэн нэгэн хүний итгэлийг алдаж, эсвэл загнуулснаас болж над руу бичсэн 2 удаагийн зурвасаа “далдлах” зорилгоор энэ үйлдлийг хийсэн юм болов уу гэж бодож байгаа.

Миний хувьд би энэ үйлдлийг хийх ямар ч шалтаг, шалтгаан, зорилго байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч тогтоогоогүй, хэрвээ энэ Ч.Бын сим картыг сэргээсэн үйлдэл нь 2018 оны 5 дугаар сарын 1, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдээс өмнө буюу С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих шүүх хуралдаанаас өмнө үйлдэгдсэн бол намайг харин Ч.Бын сим картыг сэргээлгээд өөр лүүгээ зурвас бичээд С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гаргачихсан байна лээ гэхэд бүрэн хардах үндэслэл болох байжээ.

Ингээд л Ч.Б надтай бүтэн 7 хоног юу ч яриагүй өнгөрсөн. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед өөрийнхөө сим картыг Ц.З гэж хүнээр сэргээлгэчихээд, манай эхнэрийн нэр дээр байдаг гар утсыг танил Галбадралаас надад өгөөрэй гэж хэлээд өгсөн утсыг надад өгөлгүйгээр өөрийнхөө сим картыг хийчихээд одоо намайг өөрийнхөө найруулсан жүжгийн гол баатар болгож байгаад гомдолтой байна.

Энэ хуурамч, ёс зүйгүй үйлдлийнх нь эсрэг нотлох баримтууд байсаар байхад шүүх огт үнэлж дүгнэхгүй байна.

https://shuukh.mn/single_case/11090?daterange=2020-10-29%20-%202020-10-29&id=2&court_cat=2&bb=1

https://shuukh.mn/single_case/42190?start_date=&end_date=&id=1&court_cat=2&bb=1

https://shuukh.mn/single_case/9890?start_date=&end_date=&id=2&court_cat=2&bb=1

https://shuukh.mn/single_case/48908?start_date=&end_date=&id=1&court_cat=2&bb=1

Эцэст нь хэлэхэд нийтлэлчдийн групптэй, тархи угаагчдын мафитай хүн штээ. Сайн хүн гэдэг ажиллагаагаа бүр цагаандаа хийж байгаа харагдана. Бод бод!

Эх сурвалж: https://www.facebook.com/share/p/18JRSm7A5c/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.