Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлснээр иргэд цалин орлоготой байх үедээ сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэврийн орлого авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 135 мянга орчим иргэн 4-5 томоохон аж ахуйн нэгжийн дэргэдэх хувийн санд 80 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсгээд байгаа хэдий ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгааг сайд хэлсэн юм.

Хуулийн төслийг Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн 11 бүлэг, 49 зүйлтэй боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах боломжийг өөрөө сонгох, түүнийхээ хугацаа, хэмжээг өөрөө тогтоох, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлыг урьдчилан даатгах, нас барсан тохиолдолд өвлүүлэх харилцааг зохицуулна. Тэтгэврийн сангуудын хөрөнгө өссөнөөр урт хугацаатай, дотоодын хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэр бий болж, санхүүгийн зах зээл хөгжихийн зэрэгцээ, ажил олгогчид чадварлаг ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх сонирхолтой болж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжинэ гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулгадаа дурдав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотой УИХ-ын гишүүд үг хэлж, хуулийн төслийг дэмжсэн байр сууриа илэрхийллээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-06-09

Монгол, Солонгосын ГХЯ-д хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 2026-06-09

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг 2 дахин нэмэгдүүлжээ 2026-06-10

ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2026-06-10

Шадар сайд Н.Номтойбаяр ШУӨЗО-ы Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ 2026-06-10

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ 2026-06-10

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-06-11

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-06-11

"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ 2026-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна 2026-06-11

Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 19 цагийн өмнө