"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ

"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын суудлын хуваарь гарчээ.

Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын хуваариа авах боломжтой. Мөн QR кодтой бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх болон шаардлагатай бусад баримт бичгээ хэвлэн бэлтгэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.

Энэ жилийн Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-28-нд улс даяар зохион байгуулагдана.

2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна.  Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.

Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна. Шалгуулагчид  Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлжээ.

Эх сурвалж: https://www.mnb.mn/i/347595

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2026-06-10

Шадар сайд Н.Номтойбаяр ШУӨЗО-ы Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ 2026-06-10

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ 2026-06-10

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026-06-11

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-06-11

"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ 2026-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна 2026-06-11

Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 18 цагийн өмнө

ТЦГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 гэмт хэрэг илрүүллээ 18 цагийн өмнө

Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа 13 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа 9 цагийн өмнө