Коронавирусаас зугтаад өвсөнд хордож нас баржээ

Коронавирусаас зугтаад өвсөнд хордож нас баржээ

ОХУ-ын алдарт аялагч Александр Норко коронавирусаас зугтаж, эзгүй ойд амьдарч байсан ч цикута хэмээх хортой өвсний үндэс идээд хордож нас баржээ.

Түүний эхнэр Лариса олон нийтийн сүлжээнд “Александр хамгийн сүүлд надад замбага цэцгийн үндэс олоод чанаж байна гэж бичсэн. Гэвч тэр үндэс нь цикута байсан байна. Сайхан үнэр, амттай ч маш хортой гэнэ. Энэ ургамлаар Эртний Грекийн нэгэн гүн ухаанч хордож, нас барж байсан гэсэн. Саша өөрийгөө “Эгэл гүн ухаанч” гэж нэрлэдэг байсан. Харамсалтай нь Грекийн гүн ухаанчийн эмгэнэлт хувь заяаг давтаж орхилоо” гэж бичжээ.

Александр Норко энэ сарын 6-нд нас барсан бөгөөд 14 хоногийн өмнө Санкт-Петербург хотоос майхнаа аван, онгон байгальд амьдрахаар гарсан байжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.