Гадаадад амьдарч байгаа Өмнөд Солонгосчууд сонгуулийн санал хураалтад оролцож эхэллээ

Гадаадад амьдарч байгаа Өмнөд Солонгосчууд сонгуулийн санал хураалтад оролцож эхэллээ

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор хэд хэдэн улс орон нутгийн болон бүх нийтийн сонгуулийг хойшлуулаад байгаа. Харин Өмнөд Солонгос улсын хувьд 4-р сарын 15-нд парламентын сонгуулийг төлөвлөгөө ёсоор зохион байгуулахаар байгаа юм. Өнөөдрөөс гадаад улсад амьдарч байгаа Өмнөд Солонгосын иргэдээс санал авах ажил эхэлж байна. 

Гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа Өмнөд Солонгосын иргэдийн дундах санал хураалт 6 өдрийн турш явагдах юм. Гэхдээ шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор эх орноосоо хол яваа олон мянган Өмнөд Солонгосчууд саналаа өгч чадахгүй гэдгээ илэрхийлжээ. Анхандаа 170 мянга гаруй хүн саналаа өгнө гэж тооцоолж байсан ч 50 гаруй улс дахь Өмнөд Солонгосын элчингийн газар санал хураалтыг хойшлуулсан байна. 

Харин Азийн ихэнх орон болон Австралид байрлаж байгаа Өмнөд Солонгосын иргэд сонгуулийн санал хураалтад аль хэдийн оролцож эхэлжээ. Тодруулбал,  Япон улсын  Токио, Осака тэргүүтэй 10 хотод  Өмнөд Солонгосын иргэдийн саналыг авах санал хураах төв нээгдсэн байна. Үүнээс гадна Бээжин, Хонконгоос гадна Хятадын 7 ч хотод амьдарч байгаа Өмнөд Солонгосчууд парламентын сонгуульд оролцож, саналаа өгч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ дахь халдварын тоо 9887 боллоо 2020-04-01

БНСУ-аас ирэх иргэд өнөөдрийн 15 цагаас өмнө суудлаа баталгаажуулна уу 2020-04-01

АНУ-ын цэргийг БНСУ-д байлгах зардлын талаар тохиролцоонд хүрчээ 2020-04-01

БНСУ-д 3-р сарын 31ний 24:00 цагийн байдлаар Корона вирусын шинэ халдварын тоо 101 бүртгэгдэж 2020-04-01

БНСУ Иранд хоёр сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж санал болгоно 2020-04-01

Гадаадад амьдарч байгаа Өмнөд Солонгосчууд сонгуулийн санал хураалтад оролцож эхэллээ 2020-04-02

БНСУ-д парламентын сонгуулийн кампанит ажил эхэллээ 2020-04-02

БНАСАУ гадаадын иргэдэд тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн цуцалжээ 2020-04-02

БНСУ-д өвчтөнөөсөө халдвар авсан анхны эмч нас баржээ 2020-04-02

БНСУ-ЫН Халдварт өвчин судлалын төв Коронавирусын нөхцөл байдал /2020.04.03-ы өдөр 10.00цаг/ 2020-04-03

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 86-аар нэмэгдэж 10 062 боллоо 2020-04-03