БНАСАУ гадаадын иргэдэд тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн цуцалжээ

БНАСАУ гадаадын иргэдэд тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн цуцалжээ

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын эрх баригчид коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Пёньян хот дахь гадаадын Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагуудын ажилтнуудад хоёрдугаар сарын эхээр тогтоосон хорио цээрийн арга хэмжээгээ хэсэгчлэн цуцалжээ. Энэ тухай БНАСАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам Facebook хуудсандаа мэдээлсэн байна.


БНАСАУ-д буй гадаадын иргэдийг дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн тус улсын нийслэл хотын бүх дэлгүүр, зоогийн газар, ахуйн үйлчилгээний газар болон Тонил гудамжинд байрлах Төв захаар үйлчлүүлэхийг зөвшөөрчээ.


Үүний зэрэгцээ БНАСАУ-ын эрх баригчид "хүн амд үйлчлэх цэг бүрт мөрдөгдөж буй журмыг үргэлжлүүлэн дагаж мөрдөхийг, ялангуяа амны хаалт байнга зүүхийг" зөвлөсөн байна. ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж байгаагаар, ийм шаардлагуудыг одоо тус улсад хэрэгжиж байгаа Цар тахлын эсрэг улсын онцгой байдал бүрэн цуцлагдах хүртэл хэрэгжүүлэх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын цэргийг БНСУ-д байлгах зардлын талаар тохиролцоонд хүрчээ 2020-04-01

БНСУ-д 3-р сарын 31ний 24:00 цагийн байдлаар Корона вирусын шинэ халдварын тоо 101 бүртгэгдэж 2020-04-01

БНСУ Иранд хоёр сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж санал болгоно 2020-04-01

Гадаадад амьдарч байгаа Өмнөд Солонгосчууд сонгуулийн санал хураалтад оролцож эхэллээ 2020-04-02

БНСУ-д парламентын сонгуулийн кампанит ажил эхэллээ 2020-04-02

БНАСАУ гадаадын иргэдэд тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн цуцалжээ 2020-04-02

БНСУ-д өвчтөнөөсөө халдвар авсан анхны эмч нас баржээ 2020-04-02

БНСУ-ЫН Халдварт өвчин судлалын төв Коронавирусын нөхцөл байдал /2020.04.03-ы өдөр 10.00цаг/ 2020-04-03

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 86-аар нэмэгдэж 10 062 боллоо 2020-04-03

Солонгост байгаа Монгол иргэд өлсгөлөн зарлажээ 2020-04-04

КОВИД-19 I БНСУ-д халдварын тоо 10156-д хүрлээ 2020-04-04