14 хонгийн дэглэмийг зөрчсөн тохиолдолд 1жил хүртэл хугацаанд хорих, Эсвэл 10н сая хүртлэх хэмжээний мөнгөн торгуул ноогдуулана.
14 хонгийн хөл хорионы дэглэмийг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг чангарууллаа!!!
БНСУ-ын "Гамшиг онцгой байдлын комисс"-ын шийдвэрээр өнгөрөгч 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн гадаад улс орноос ирж буй бүх хүн заавал 14 хонгийн турш хөл хорионд байх шийдвэр гаргаад байсан юм.
Гэтэл удаа дараа иргэд хөл хорионы дэглэмийг зөрчсөн тохиолдол гарсаар байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу 2020оны 4-р сарын 5-ний өдрийн "Гамшиг онцгой байдлын комисс" ээлжит мэдээллээ хийлээ.
Уг мэдэгдэлд өнөөдрөөс эхлэн 14 хонгийн гэрийн хорионд байх дэглэмийг зөрчсөн тохиолдолд 1жил хүртэл хугацаанд хорих, Эсвэл 10н сая хүртлэх хэмжээний мөнгөн торгуул ноогдуулах байдлаар авах арга хэмжээг чангаруулж байгаа тухай мэдээллээ.
Мөн 4-р сарын 6-ний өдөр хүртэл хугацаанд тогтоогоод байсан "Нийгмийн хол хорио"-г 19-ний өдөр хүртэл буюу дахин 14 хонгоор сунгах шийдвэр гаргасан гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.