Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар...

Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар...

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2017 оны “Шинэ оны илтгэл”-дээ, Солонгосын хойгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд анхаарал хандуулж, үндэсний язгуур эрх ашгийг чухалчлан хоёр солонгосын харилцааг сайжруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин 2017 онд “Шинэ Умардын бодлого”-ыг санаачлан БНАСАУ-тай харилцаагаа сайжруулж, хамтын ажиллагаан дээр тулгуурлан Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах бодлогыг тунхагласан.

Хоёр Солонгосын харилцаа 2018 оны 2 дугаар сард БНСУ-д болсон Пёнчяны өвлийн олимпд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцсон цагаас эхлэн сэргэж, харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхжүүлж эхэлсэн.

Тухайлбал,

  • 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хоёр Солонгосын дээд хэмжээний 3 дахь удаагийн уулзалт хоёр улсын цэрэггүй бүс буюу Паммунжонд 10 жилийн дараа зохион байгуулагдсан.  
  • 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хоёр улсын дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалтыг Паммунжонд зохион байгуулсан.  
  • 2018 оны 9 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-д албан ёсны айлчлал хэрэгжүүлж, 5 дахь удаагийн уулзалтыг Пёньян хотод хийсэн.
  • 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын нар Паммунжонд дахин уулзаж, хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн.

Ийнхүү эдгээр орнуудын харилцаа хэвийн үргэлжилж байсан ч 2019 оны 2-р сард Ханой хотноо болсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараагаар хоёр талын яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин 2020 оны 1 дүгээр сарын 14-нд АНУ-БНАСАУ-ын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсонтой холбогдуулан “БНАСАУ-ын зүгээс хаалга нээлтэй хэвээр байгаа” хэмээн цаашдын төлвийг өөдрөгөөр харж буйгаа илэрхийлсэн.

Он гарсаар БНАСАУ 3 удаа, 7 нэгж пуужин Солонгосын хойгийн Зүүн тэнгисийн чиглэлд харвасан бөгөөд САА-ийн их бууны анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулалт 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж, Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын пуужингийн болон САА анги нэгтгэлүүдийн дадлага сургуулилтын явцтай 5 удаа биечлэн танилцаж, газар дээр үүрэг чиглэл өгсөн.

БНСУ-ын хувьд "Ковид-19" вирусийн тархалттай холбоотойгоор 3 дугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг цуцлаад байна.

БНСУ-ын Хах ордноос 3 дугаар сарын 4-ний өдөр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын "Ковид-19" вирусийн тархалттай тэмцэж буй үйл хэрэгт БНСУ-ын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, эрүүл энхийг хүссэн агуулга бүхий захидал илгээснийг хүлээн авч, хариу талархалын захидлыг илгээсэн тухайгаа мэдэгдсэн.

Хэдийгээр хоёр Солонгосын харилцаа зогсонги байдалд байгаа ч талуудын удирдагчид харилцан захидал илгээх зэргээр харилцаагаа хадгалж, цаашид хоёр Солонгосын хооронд томоохон үл ойлголцол, мөргөлдөөн үүсэх магадлал бага, харьцангуй тайван байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

MK Trans World УБ-аас Сөүл-ийн чиглэлийн тус чартер нислэгээр ирэх нэмэлт Агаарын ачаагаа авч байна. 2020-04-05

14 хонгийн дэглэмийг зөрчсөн тохиолдолд 1жил хүртэл хугацаанд хорих, Эсвэл 10н сая хүртлэх хэмжээний мөнгөн торгуул ноогдуулана. 2020-04-05

"COVID19"-ийн халдвар авсан хүний тоо 1,200,000 болсон байна... 2020-04-05

КОВИД-19 I Сөүлд нэг өдөрт 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ 2020-04-06

Солонгост ажиллаж амьдарч байгаа бүх Монголчууддаа OLNODO.COM сайтаараа дамжуулж тусалж дэмжиж ажиллах болно. 2020-04-06

Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар... 2020-04-06

БНСУ-д орон даяар 14330 санал авах байр ажиллана 2020-04-06

Хялгасан хорхойн туулга эм болох Ивэрмэгтин (Ivermectin) коронавирусыг 48 цагийн дотор устгана. 2020-04-06

Австралид буй монгол иргэдийн сонорт... 2020-04-06

Коронавирус, амны хаалтны гадаргуу дээр 7 хоног амьд байдаг... 2020-04-06

Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ 2020-04-06