Хялгасан хорхойн туулга эм болох Ивэрмэгтин (Ivermectin) коронавирусыг 48 цагийн дотор устгана.
Хялгасан хорхойн туулга эм болох Ивэрмэгтин (Ivermectin) коронавирусыг 48 цагийн дотор устгана.
АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA)-аас зөвшөөрөгдөн баталгаажигдсан хялгасан хорхойн туулга эм болох Ивэрмэгтин (Ivermectin) нь шинэ төрлийн коронавирусын халдвар (covid19) вирусыг устгах чадвартай болохыг эсийн туршилтаар баталсан байна.
Австралийн Монаш Их Сургуулийн Биологийн нээлтийн хүрээлэнгийн доктор Кайли Вагстафф ковид19 вирусын үржүүлсэн эсэд Ивэрмэгтин эмийг туршихад 48 цагийн дотор бүх генийн эс устсан болох туршилтын дүнгээ танилцууллаа хэмээн Science Daily өнгөрсөн 3-ны өдөр мэдээлэв.
Доктор Вагстафф хэлэхдээ "Ивэрмэгтинийг нэг удаа хэрэглэснээс 24 цагийн дараа ковид19 вирусын RNA-ийн нэлээдгүй хэсэг үхэжсэн ба 48 цаг өнгөрөхөд RNA бүхэлдээ устаж алга болсон" гээд "Гэхдээ энэ нь зөвхөн үржүүлсэн эс дээр хийсэн туршилт бөгөөд ковид19-ийн өвчтөн болох хүн дээр хийх туршилт хэрэгтэй байна" гэсэн байна.
Мөн тэрээр Ивэрмэгтин эм нь ковид19 вирусд нөлөөлөх эмнэл зүйг мэдэх боломжгүй ба бусад вирусд нөлөөлөх зүй тогтлыг үзвэл вирус нь шимэгч амьд биетийн эсийг хамгаалах чадварыг бууруулж чадахгүйгээр хаадаг" гээд "Ивэрмэгтин нь хялгасан хорхойн туулга эмээр зөвшөөрөгдсөн боловч ДОХ, денге чичрэг өвчин, томуу, зика вирус зэрэг олон төрлийн вирусын эсрэг үр дүнтэй болохыг туршилтаар нотоллоо" хэмээн тайлбарласан байна.
Жун Ан Илбу сонинд Ким Жи Хэй сэтгүүлчийн бичсэнийг орчуулав.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.