БНСУ-ын POSCO буюу "Пухан" төмөр хайлуулах үйлдвэрийг тухайн үеийн жижиг хот Пуханд байгуулсан байна.
БНСУ-ын POSCO буюу "Пухан" төмөр хайлуулах үйлдвэрийг тухайн үеийн жижиг хот Пуханд байгуулснаар төмрийн үйлдвэрлэлээрээ дэлхийн 1 дүгээр хот болсон юм.
Төрийн өмчит үйлдвэрийг байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс 1967 оны 5 дугаар сард нийт 18 хот, суурин газар ган төмөр боловсруулах үйлдвэр байгуулахаар судалж байсан бөгөөд үүнээс Пухан хот дараах орчин, нөхцөлийг бүрдүүлснээр сонгогдсон байна. Үүнд:
1. Жилд 3 сая тонн ган төмөр боловсруулахад шаардлагатай үндсэн түүхий эд болох төмрийн хүдэр, жонш болон бусад түүхий эдийг үйлдвэрт нийлүүлэх, тээвэрлэх далайн болон хуурай замын дэд бүтэцтэй.
2. Дээрх хэмжээний ган төмөр боловсруулахад шаардагдах ӨДРИЙН 250,000 ТОНН аж үйлдвэрийн зориулалтаар ашиглах УСНЫ НӨӨЦтэй.
3. Эрчим хүчний дутагдлыг нөхөх 90,000kW-ын хүчин чадалтай цахилгаан станцыг үйлдвэр дотроо байгуулснаар, нийт 225,000kW цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй.
Үүнээс гадна ажиллах хүч, ган төмөр боловсруулах технологи, экспертүүд зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөхөөр байсныг эерэгээр шийдвэрлэн, ийнхүү Пухан хотноо ПОСКО үйлдвэрийг байгуулжээ.
Төрийн өмчит үйлдвэрт ШАХАА ХИЙХ гэсэн улс төрчдийг Ерөнхийлөгч Паг Жон Хий өөрийн биеэр дуудан уулзаж, ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ байсан тул энэхүү үйлдвэр нь өөрийнхөө ашиг шимээ улс орондоо шууд өгч ирсэн байна.
Төрийн өмчит үйлдвэрүүд орчин, дэд бүтцээс гадна менежмент сайтай байж, мөн улс төрийн нөлөөнд авталгүй байж л ашигтай ажилладаг юм байна. Шахааны биш ашгийн төлөөх Төрийн өмчит үйлдвэр!
Зураг: 1967 болон 2017 оны Пухан хот

Боловсруулсан: Содномцогийн Сүх-Очир
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.