БНАСАУ-ын ирээдүйн удирдагч байж болох Ким Ё Жон гэж хэн бэ

БНАСАУ-ын ирээдүйн удирдагч байж болох Ким Ё Жон гэж хэн бэ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү бүсгүй Ким Ё Жон Хойд Солонгосын шинэ удирдагч болж магадгүй талаар Японы хэвлэлүүд мэдээллээ. 2019 оны сүүлээр болсон Хөдөлмөрийн намын хурал дээр Ким Жон Ун хэрэв өөрөө улс орноо удирдаж чадахгүй байдалд орох юм бол дүү нь засгийн эрхийг авах болно гэсэн шийдвэрийг батлуулсан байна. Энэ нь Кимийн эрүүл мэндэд асуудал гарсантай холбоотой гэж зарим хэвлэлд бичжээ.

Ким Ё Жон 1987 оны есдүгээр сарын 26-нд Пеньянд төржээ. Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн.

Ахтайгаа хамт 1996-2000 онд Швейцарт суралцаж байсан тул тун дотно харилцаатай. Эх орондоо хариад Ким Ир Сений нэрэмжит цэргийн их сургуулийг төгссөн.

2015 оны нэгдүгээр сард Чой Сонгтой гэрлэсэн. 2015 онд хүүхэд төрүүлсэн байж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлд бичдэг. Харин нөхрийнх нь талаар мэдээлэл тун бага.

2010 оны есдүгээр сард Хөдөлмөрийн намын их хурлын үеэр анх гэрэл зургийн камерт санамсаргүй өртжээ.

2014 оны аравдугаар сард Ким Жон Ун өвдөж, нэг сар хэртэй эмчлүүлэхэд Ким Ё Жон улс орноо удирдаж байсан гэдэг.

Ахынхаа имиж төрхийг бүрдүүлэхэд их анхаардаг. Улс оронд болж байгаа бүх том арга хэмжээг тэр зохион байгуулдаг.

2017 онд хүний эрхийг зөрчсөн хэргээр АНУ-ын “Хар жагсаалт”-д оржээ.

2018 оны Пёнчаны өвлийн олимпын нээлтэд оролцсон. Энэ нь Кимийн гэр бүлийн гишүүн Солонгосын дайны дараа анх удаа БНСУ-д очсон явдал байлаа.

2019 оны хоёрдугаар сард АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтад ахыгаа даган оролцсон.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХБНГ-улсын Франкфурт хот руу 5 сарын 2-ны өдөр нислэг явахаар болсонтой холбоотой ЕВРОПЫН 19 оронуудруу Илгээлт/Бичиг захидал/Боодол авч эхэллээ. 2020-04-21

Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэхээр өргөдөл гаргасан иргэдийн анхааралд 2020-04-21

Хөдөлмөр эрхлэх гэрээт ажилчдын тоог цөөлөх хатуу арга авах шаардлагатай хэмээн мэдэгдэв 2020-04-22

Ким Жөн Уныг хүнд өвдсөн байж магадгүй гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлээд байгаа юм. 2020-04-22

Ким Жон Уны дүү БНАСАУ-ын хоёрдугаар хүн болжээ 2020-04-22

БНАСАУ-ын ирээдүйн удирдагч байж болох Ким Ё Жон гэж хэн бэ 2020-04-23

БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдлын талаарх мэдээллийг “буруу” гэж үзжээ 2020-04-24

Ким Жон Унд юу тохиолдсон бэ? 2020-04-24

БНАСАУ Ким Жөн Уны талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна 2020-04-24

Ким Жөн Уны биеийн байдлын талаарх мэдээллийг Япон, АНУ хэлэлцэж байна 2020-04-24

БНХАУ Умард Солонгос руу шинжээчдийн баг илгээжээ 2020-04-25