Монголчууд 30%-50% хөнгөлөлттэй эмчлүүлэх боломжтой...

Монголчууд 30%-50% хөнгөлөлттэй эмчлүүлэх боломжтой...
Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт “Olnodo.com” нь Монголчуудаа үнэ төлбөргүй бүхий л талаар дэмжин ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Энэхүү зорилгын хүрээнд Солонгос улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэ төлбөргүй сурталчилж өгөхийн зэрэгцээ “olnodoshop.com” цахим худалдааны сайтаараа дамжуулан худалдах боломжуудыг олгон ажиллаж байна.
Тэгвэл Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууд та бүхэндээ бас нэгэн таатай мэдээг дуулгах болсондоо баяртай байна. Соүль хотын төв Каннам дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Каннам Хажон” Судасны мэс заслын эмнэлэгтэй хамтын ажиллагаа тогтоосны хүрээнд Солонгос улсад ажиллан амьдарч буй Монгол иргэд харьцангуй хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авах боломж нээгдлээ.
Манай “Olnodo.com” сайтын маань Форум хэсэгт “Боловсрол”, “Эрүүл Мэнд”, “Аялал жуулчлал” гэсэн булангууд байдаг. Энэхүү булангуудаараа дамжуулан Солонгос усад суралцах, Аялах, Эмчлүүлэхтэй холбоотой бодит мэдээллүүдийг Монголчууд та бүхэндээ хүргэхээр ажиллаж байгаа билээ. Цаашид эдгээр булангууд маань олон эмнэлэг, сургууль, амралт аяллын газруудтай хамтын ажиллагаа тогтоон Монголчууд харьцангуй хямд үнээр суралцах, эмчлүүлэх, аялах боломжийг болгох болно.
Хөлийн Венийн судасны өргөсөл өвчний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болох “Каннам Хажон” эмнэлэг нь Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчуудад амбулаторийн үзлэг, судасны ЭХО оношилгооны төлбөрөө 50%, Орчин үеийн “Лазер” мэс заслын эмчилгээг 30% тус тус хямдруулан үйлчлэх боллоо.

Солонгос улсад ажиллаж буй Монголчуудын маань хувьд олон цагаар зогсоо, эсвэл суугаа ажил их хийдэг тул хөлийн Венийн судасны өргөсөлт өвчинд нэрвэгдэх хандлага өндөр байдаг онцлогтой.
Иймд монголчууд та бүхэн энэхүү боломжийг ашиглан өөрийн эрүүл мэндэд анхааран үзлэг оношилгоо хийлгэн зөвлөгөө аваад үзээрэй.
“Лазер” Мэс засал эмчилгээний онцлог давуу тал :
Хөлийн Венийн судасны өргөсөл өвчний эмчилгээний олон аргууд дундаас хамгийн олон жил хийгдэж байгаа бөгөөд аюулгүй гэдэг нь батлагдсан эмчилгээний аргуудын нэг юм.
Мэс засал нь зүсэлтгүй хийгдэх бөгөөд жижиг нүхээр “лазер”-ийн нарийн гуурс оруулан судасны дотор талаас эмчилгээ хийгддэг тул гадна талдаа шарх, сорив үүсэхгүй эдгэрэлт маш хурдан байдаг.
- Маш заслын дараах өвдөлт бага
- Маш богино хугацаанд хийгддэг /30минут/
- Мэс засал эмчилгээний дараа шарх, Сорив үүсэхгүй
- Эдгэрэлт хурдан

Хаяг : 서울특별시 강남구 강남대로 250 심현빌딩 5층 (도공동 952-9)
Хайж олох : Метроны 3-р шугамны “Янжэ-Ёог буюу 양재역” 3-р гарцаар гараад эгц 3минут алхах
Утас : 02-571-1106/Солонгос/ 010-9778-9911/Монгол/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.