Шинчонжи сүмийн итгэгч 61 настай эмэгтэй 65 хоногийн дараа эмнэлгээс эдгэрч гарав

  Шинчонжи сүмийн итгэгч 61 настай эмэгтэй 65 хоногийн дараа эмнэлгээс эдгэрч гарав

Ковид19-ийн 31 дэхь өвчтөн болж "сюпер тараагч" хэмээн алдаршсан Шинчонжи сүмийн итгэгч 61 настай эмэгтэй анх халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтсэнээс хойш яг 65 хоногийн дараа эмнэлгээс эдгэрч гарав. (Батлагдсанаас хойш 67 хоног)

Тэрээр яг анхны тараагч мөн үү үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй боловч ковидын халдвараар 30-хан хүн өвдөж, харьцангуй тайван байсан Солонгос улсад тэрхүү эмэгтэй 31 дэхь болон гарч ирснээр, түүнтэй хавьтсан, харьцсан хүмүүсийг шинжилж эхлэн өдөрт дунджаар 500~600, зарим үед 900 хүртэл хүн халдвартай нь батлагдан гарч улс орон даяар түгшүүрт автаж эхэлсэн юм.

Энэ хооронд олон хүн эдгэрч одоогоор эдгэрэлт 80 гаруй хувьтай өндөр байгаа боловч тэрхүү эмэгтэйн хариу байнга эерэг гарч байснаар эмнэлгээс гарч чадахгүй байсан бөгөөд энэ хугацааны эмнэлгийн төлбөр хэдэн арван сая вон гарсан сурагтай.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.