Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асныг шүүх хурал эхэллээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асныг шүүх хурал эхэллээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чун До Хваыг шүүх хурал өнөөдөр Сөүл хотноо эхэллээ. Түүнийг засгийн эрхэнд байх үед ардчилсан үзэл баримтлалтай сөрөг хүчний эсэргүүцэгчдийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм.

Чун До Хван нь1979 онд цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарч 1988 оныг дуустал Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажилласан билээ.

Улмаар ардчиллыг хааж боогдуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хаан боомилж, эсэргүүцэгчдийг хороосон гэж олонх түүхчид үздэг юм.

Түүнийг 1996 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх шүүж улмаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, хууль бусаар мөнгө шамшигдуулсан гэж үзэн бүх насаар нь хорих ял оноож байжээ. Гэвч дараа жил нь мөрдөх ажиллагаанд алдаа гарсан гэж үзэн сулласан байна.

Өдгөө 89 настай Чун До Хван нь Гвангжу аймагт иргэд рүү гал нээх зөвшөөрөл өгсөн гэж түүний засаглалд алба хааж байсан нэгэн хүн гэрчилсэн байдаг ажээ.

Одоогийн Ерөнхийлөгч Мүн Же Ин засгийн эрхэнд гармагцаа төрийн эргэлтээр Ерөнхийлөгч болсон Чун До Хваны хэргийг дахин нээсэн билээ.

Эх сурвалж: CNA

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.