Хоёр Солонгосын хамтын ажиллагаанд хориг арга хэмжээ үйлчлэхгүй

Хоёр Солонгосын хамтын ажиллагаанд хориг арга хэмжээ үйлчлэхгүй

СӨҮЛ. /Yonhap/. Коронавирусний цар тахалтай тэмцэх хүрээнд өрнүүлэх хоёр Солонгосын хамтын ажиллагаанд олон улсын хориг арга хэмжээ үйлчлэхгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр дээд төлөөлөгч мэдэгдэв.

“Коронавирустай тэмцэх нь хүмүүнлэгийн асуудал учир үүнд хориг арга хэмжээ үйлчлэхгүй. Энэ асуудал ямар нэгэн хязгаарлалттай тулгарна гэж БНСУ-ын эрх баригчид үзэхгүй байгаа” гэж тэрбээр мэдэгдлээ.

Хоёр Солонгосын төмөр замуудыг холбох БНСУ-ын санаачилгын талаар түүнээс тодруулахад, БНАСАУ-ын эрх баригчид бидний саналд одоогоор хариу өгөөгүй байгаа хэдий ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж эрх баригчид найдаж байгаа гэжээ.

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний дэглэмийг алдагдуулахгүйгээр хоёр Солонгосын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг сэргээх нь БНСУ-ын эрх баригчдын гол зорилтуудын  нэг гэдгийг “Yonhap” агентлаг цохон тэмдэглэсэн байна.

Цөмийн болон пуужингийн туршилтууд явуулсных нь хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2017 оноос хойш БНАСАУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авчээ. Түүнчлэн БНАСАУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүний экспортод хориг тогтоосон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.