БНСУ: Зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол гурваар нэмэгдэв

БНСУ: Зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол гурваар нэмэгдэв

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол тавдугаар сарын 05-ны 00.00 цагийн байдлаар гурваар нэмэгдэж, нийт 10804-д хүрэв.

Шинээр илэрсэн гурван тохиолдол бүгд хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 9283 (+66) иргэн эдгэрсэн бол 254 (+2) иргэн нас барсан.

Одоогийн байдлаар 640.237 (+6316) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 620.575 (+5631) иргэний хариу сөрөг гарч, 8858 (+682) иргэний хариу хүлээгдэж байна.

Тусгаарлалтад 1267 (-65) иргэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.