БНСУ | Сөүлийн цэнгээний газраар үйлчлүүлсэн к-поп од вирусээр халдварлажээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итевон дүүргийн цэнгээний газраар үйлчлүүлсэн к-поп од вирусээр халдварлажээ.
KARA хамтлагийн гишүүн Паг Гё Ри тавдугаар сарын 02-ны өдөр Итевонын баараар үйлчлүүлсэн байна.
“Итевон дүүргийн цэнгээний газруудаас үйлчлүүлсэн эрэгтэй вирусний халдвартай байсан тухай мэдээлэл сонсоод өөрийнхөө хүсэлтээр шинжилгээнд хамрагдахад вирусний халдвартай гэж гарлаа”гэж Пак Гё Ри ярьжээ.
Түүний биеийн байдал одоогоор тогтвортой халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй байгаа аж.
Пак Гё Ри нь 1995 оноос хүүхэд байхдаа алдаршиж 2007 онд KARA хамтлагт гишүүнээр элсжээ. Гэвч 2016 онд хамтлаг албан ёсоор тарсан юм.
Эх сурвалж: The Korea Times
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.