Korean Air ирэх сараас Монгол руу нислэг хийнэ
БНСУ-ын “Korean Air” компани ирэх зургаадугаар сараас цар тахлын улмаас саатаад байсан олон улсын нислэгүүдээ сэргээхээр бэлтгэж байна. Одоогийн байдлаар тус компани долоо хоногт 13 чиглэлд 55 нислэг үйлдэж байгаа юм. Харин ирэх сараас 32 чиглэлд 146 нислэг хийж эхлэх юм. Сэргээх нислэгийн ихэнх нь Азийн орнууд бөгөөд Улаанбаатараас гадна Бээжин, Шанхай, Гуанчжоу, Муданьцзян, Циндао, Янцзы, Тайбэй багтаж байна. Тус компаниас бүх зорчигчдоо маск зүүхийг анхааруулж байгаа бөгөөд нисэгч, үйлчлэгч нар бүгд амны хаалт, бээлийтэй байх гэнэ.
Цар тахлаас өмнө “Korean Air” олон улсын 110 нислэг үйлддэг байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.