Оросын цэргүүд Сирид 75 ширхэг мод тарьжээ

Сирид байрлаж буй ОХУ-ын цэргийн алба хаагчид Хмеймим агаарын баазад “Дурсгалын цэцэрлэг” байгуулж, жүрж болон бэрсүүт жүржний 75 ширхэг мод тарьжээ.
Сирид одоо алба хааж буй цэргүүдийн дийлэнх нь Аугаа Эх орны дайнд Ялалт авчирсан ахмад дайчдын үр хүүхдүүд ажээ.
“Би бас Эх орныхоо төлөө алба хааж байгаадаа баяртай байдаг. Ямар ч эр хүн эх орноо хамгаалж, ямар ч үед эх орныхоо төлөө тулалдах ёстой гэж би боддог” гэж Зөвлөлт Холбоот Улсын баатар Михаил Сотниковын ач хүү Евгений Толмачев ярилаа.
Чухам өвөөгийнх нь байгуулсан гавьяа зүтгэл түүнийг цэргийн хүн болох шийдвэрт гол нөлөө үзүүлжээ. Михаил Сотников Берлин хор руу хийсэн даьшилтын үеэр амиа алджээ. Тэрбээр 27 настай байсан байна.
Аугаа Эх орны дайны үеэр амиа алдсан 27 сая хүний дурсгалд зориулсан 27 сая мод тарих "Дурсамжийн цэцэрлэг" арга хэмжээ ОХУ-д гуравдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд тус улсын 70 гаруй бүс нутгийг хамарчээ. Гадаадын орнуудаас энэхүү арга хэмжээг Абхаз, Тажикстан, Армен, Латви, Ливан, Балба, Грек, Кипр, Марокко, Перу зэрэг улсууд дэмжсэн байна. Одоогийн байдлаар 14 сая гаруй мод тарьжээ. Коронавирусний цар тахалтай холбогдуулан оросууд зуслангийнхаа газарт "Дурсамжийн цэцэрлэг" байгуулж байна. Тарьсан моддынхоо гэрэл зургийг нь авч, арга хэмжээнд зориулан нээсэн цахим хуудас руу илгээж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.