Хятадын 150 төрлийн бараанд ногдуулсан татварыг түр цуцалжээ

Хятадын 150 төрлийн бараанд ногдуулсан татварыг түр цуцалжээ

2018 оны 9 дүгээр сард гаалийн татвар ногдуулсан Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтаас АНУ 146 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар хасжээ.

Жагсаалтад багтаж буй 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хасах Америкийн компаниудын хэд хэдэн хүсэлтийг биелүүлэх зорилгоор эрх баригчид ийм шийдвэр гаргасан тухай Засгийн газрын албан ёсны баримт бичигт дурдсан байна.

Энэ шийдвэр нь ирэх 8 дугаар сарын 7 хүртэл үйлчлэх аж. Жагсаалтаас хасагдсан бараа бүтээгдэхүүнүүд дунд хэд хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн, боржин чулуугаар хийсэн угаалтуур, автомашины арын толь, хүүхдийн сандлууд багтжээ.

АНУ, БНХАУ-ын худалдааны маргааны зохицуулах тухай тохиролцооны эхний үе шат 2 дугаар сарын 14-нд хүчин төгөлдөр болжээ. Энэ хүрээнд талууд бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг харилцан цуцлах аж. Талууд хэлэлцээрийн хоёрдугаар үе шат руу орохоос нааш Хятадын бараа бүтээгдэхүүний импортод ногдуулсан татварыг цуцлахгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.