Т.Бадрал генералын үүрэгт ажлыг хэн авах вэ?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох шийдвэр гаргасан байдаг. Цар тахлын эсрэг тэмцэж буй энэ үед үүрэг гүйцэтгэн бэлэн байдалд ажиллаж буй Онцгой байдлын ерөнхий газар удирдлагагүй ажиллах нь энэ цаг үед эрсдэлтэй учир дараагийн даргыг яаралтай томилох шаардлагатай. Тэгвэл ОБЕГ-ын дараагийн дарга гэх таамаг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч эхэллээ.
Дээрх албан тушаалд онцгой байдлын болон цагдаагийн газрын хэд хэдэн дарга нарын нэрс багтжээ. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж нарын нэрс яригдаж байна.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр, Онцгой байдлын газрын даргын үүрэгт ажлыг хүлээн авах хамгийн магадлал өндөр хүнийг Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ц.Ганзориг гэдгийг хэлж байна. Ц.Ганзориг нь Монгол Улсын хамгийн залуу хурандаа нарын нэг бөгөөд тус салбартаа арав гаруй жил ажилласан туршлагатай учир түүнийг салбарынхан нь дэмжиж байгаа ажээ. Одоогоор нэр бүхий таван хүний нэр дээрх албан тушаалд яригдаж байгаа ба хуулийн дагуу онцгой байдлын салбарыг цэргийн өндөр дээд цолтой хүн захирах ёстой байдаг.
Нэрс нь яригдаж буй хүмүүсийн намтрын танилцуулахад:
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
Боловсрол:
1977-1987 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
1987-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн эдийн засагч мэргэжлээр төгссөн.
1998-1999 онд Төрийн захиргааны институтыг удирдахуйн ухаан,
2003-2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй хамгаалсан.
2015 оноос ХСИС-ийн Гамшиг судлалын докторантурт суралцаж байна.
Ажилласан байдал:
1991-1992 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд дамжааны захирагч,
1992-1993 онд Батлан хамгаалах яамны Ар талыг удирдах газарт мэргэжилтэн,
1993-1996 онд Булган аймгийн МАХН-ын хороонд мэргэжилтэн,
1996-1999 онд Булган аймгийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалтын асуудал хариуцсан ахлах офицер,
1999-2004 онд Улсын Иргэний хамгаалалтын газарт мэргэжилтэн,
2004-2012 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт эрдэм шинжилгээний ажилтан, бодлого, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах офицер, хэлтсийн дарга,
2012-2015 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга,
2015-2016 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга,
2016-2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар,
2017 оны 08 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг:
Боловсрол:
1989-1999 онуудад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Улсын тэргүүний 10 жилийн онц дүнтэй төгссөн.
1999-2003 онуудад Улаанбаатарын Их Сургуулийг “Хими-технологич” мэргэжлээр баклаврын зэрэг хамгаалсан.
2003-2005 онуудад Улаанбаатарын Их Сургуульд Химийн ухааны магитрын зэрэг хамгаалсан.
2006 онд Батлан Хамгаалах Их Сургуулийн харъяа Цэргийн дээд сургуулийн “Химийн цэргийн команд”-ын офицерийн курсийг төгссөн.
2007-2010 онуудад Чех улсын засгийн газрын тэтгэлгээр Чех улсын Злин хот дахь Томас Бата Их Сургуульд докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
2003-2008 онуудад ШУА-н харъяа Хими, Хими Технологийн Хүрээлэнгийн Биохимийн тасагт эрдэм шинжилгээний ажилтан.
2005-2008 онуудад Монголийн Залуу Эрдэмтдийн Холбооны Байгалийн ухааны салбарын гүйцэтгэх захирал.
2011-2014 онуудад Онцгой Байдлын Ерөнхий Газарын дэрэгдэх Гамшиг судлалын хүрээлэнд шинжээч.
2014 онд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга.
2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга.
2015.07 оноос хойш Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагаа, Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд даргаар ажиллаж байна.
Гавъяа, шагнал:
2006: “”Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойн медаль”
2007: БСШУЯ-ы Сайдын “Шилдэг Залуу Судлаач”-н шагнал.
2011: Ардын хувьсгалын “90 жилийн ойн медаль”
2014: “Нийслэлийн 375 жилийн ойн медаль”
2015: ОХУ-ын Иргэний хамгаалалтын “1-р зэргийн медаль”
2016: Онцгой байдлын тэргүүний ажилтан
2016: ОХУ-ын “Ялалтын төлөө” медаль
2016: Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан
2016: Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”
2016: Төрийн одон медаль “Цэргийн хүндэт медаль”
2017: Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн “Хүндэт медаль”
2018: Төрийн тусгай хамгаалалтын газрын “80 жилийн ойн медаль”
2019: Монголын Үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар одон”
Олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалт:
- The Joint Workshop on Initiative on no spreading massive destroying weapons, Mongolia and the United States, 2011;
- The Training on Labor Safety, Health System and Incident Prevention, Korean International Cooperation Agency, in Korea, 2011;
- Basic Course for personnel of National Authorities involved in the National Implementation of the Chemical Weapons Convention, the Hague, the Netherlands, 2012;
- Intermediate Course on Incident Command System for Disaster Management, in Mongolia, 2012;
- ACEAN Regional Forum Workshop on Preparedness and Response to a Biological Event, in Manila, the Philippines, 2012;
- ADPC 5th meeting of Asia-Pacific Region on Disaster Risk Reduction and Development, in Bangkok, 2014;
- Peer Learning Forum for Central Asia, National Disaster Management Institute of Korea, in Seoul, 2014;
- 4th Annual Short Course on Law, Legal Protection and Disasters, International institute of humanitarian law, in Italy, 2014;
- Disaster Response Exercise and Exchange and for the Advancement of Emergency Preparedness Capabilities in Mongolia, 2015;
- Asia-Pacific Regional Earthquake Exercise, in Mongolia, 2015;
- Security Management, in Singapore, 2016;
- Pacific Command, in USA, Reno, Nevada, 2016;
- Best local practices “Disaster risk management-measures adaptation climate change”, in Colombia, 2016;
- Regional training in “Post Disaster Needs Assessment” in Moscow, Russia, 2017;
- “INSARAG Asia-Pacific Regional Earthquake Response Exercise 2017” in Malaysia, 2017;
- International Visitor Leadership Program on Disaster Preparedness and Emergency Management, in USA, 2018
Боловсруулж батлуулсан хууль тогтоомж:
2017 он: Гамшгаас хамгаалах тухай хууль (шинэчилсэн найруулга)
2013-2019 он: Засгийн газрын нэгж, салбарын бүтэц батлах тухай 12 удаагийн тогтоол, 25 дүрэм, журам, Шадар сайдын тушаалаар 13 дүрэм, журам, заавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 20 гаруй бичиг баримт.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж:
Боловсрол: Дээд, удирдахуйн магистр
1983-1987 онд НАХЯ-ны Цагдаагийн дээд сургууль
2003-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи
Ажилласан байдал:
1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр;
1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар
1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар;
2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар
2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар
2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар
2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар
2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөхөөр
2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байсан.
Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.