Орост сурдаг монгол сонсогчдыг ОХУ-ын цэргийн ТУСГАЙ ҮҮРГИЙН онгоцоор авчрахаар боллоо

Орост сурдаг монгол сонсогчдыг ОХУ-ын цэргийн ТУСГАЙ ҮҮРГИЙН онгоцоор авчрахаар боллоо

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд пүрэв гарагт (2020.05.06) ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэрээ цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах асуудлыг хөндөхийн зэрэгцээ шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол сонсогчдыг эх оронд нь авчрах асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд монгол сонсогчдыг эх оронд нь авчрах цэргийн тусгай үүргийн онгоц зохион байгуулах хүсэлт тавьсан ба С.Шойгу Монголын талын хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх боломжтой гэсэн хариу өгчээ. 

Ийн сайд Н.Энхболдын тавьсан хүсэлтийн дагуу Сергей Шойгу монгол сонсогчдыг ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоцоор эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. 

Тиймээс ОХУ-д сурч буй цэргийн сургуулийн монгол сонсогчид удахгүй эх орондоо ирэх боломжтой боллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.