Д.Трамп Дэлхийн II дайны хөшөө дурсгалд цэцэг өргөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланья Трампын хамт Дэлхийн хоёрдугаар дайны хөшөө дурсгалд цэцэг өргөжээ.
Энэхүү ёслолын арга хэмжээнд мөн ахмад дайчид, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер нар оролцсон байна. Ёслолын арга хэмжээнд оролцогчидтой Д.Трамп зайнаас харилцсаныхаа дараа Вашингтоны Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд байдаг хөшөө дурсгалын цогцолбор руу дөхжээ. Арга хэмжээнд оролцогчдын дийлэнх нь амны хаалтгүй байсан аж.
Ёслолын арга хэмжээний үеэр Цагаан ордны тэргүүн үг хэлээгүй бөгөөд сэтгүүлчдийн асуултанд хариулаагүй байна. Ахмад дайчдын дунд Нормандад буусан холбоотны цэргүүд, Арденны дахь тулалдаанд оролцож явсан хүмүүс байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.