Асрамжийн газарт хүн амины хэрэг гарчээ

Өчигдөр орой Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа асрамжийн төвд хүн амины хэрэг гарчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд байх Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх асрамжийн газарт хүн нас барсан байжээ. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад тус асрамжийн газарт амьдардаг 24 настай эрэгтэй нь мөн асрамжийн газарт байдаг эрэгтэйн хоолойг боомилж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. Бидэнд ирүүлсэн мэдээллээр, амь хохирсон эрэгтэй нь сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан бол сэжигтэн этгээд нь мөн хөгжлийн бэрхшээлтэй байжээ. Тиймээс хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу хариуцлага үүрэх чадамжгүй гэж үзэж байгаа ба түүнийг одоогоор тусгаарлаад байгаа аж.
Энэхүү хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж https://zindaa.mn/3858
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.