Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөв

Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөв

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай  шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын хэлтэс нь 30 гаруй мянган хүн амд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үзүүлэхээс гадна зэргэлдээ Хэнтий, Төв аймгийн сумдын дуудлагад хүрч ажилладаг. Багануур дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол зонхилон тохиолддог байна.

 Шуурхай албаны автомашинтай болсноор гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тавдугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм: 2020-05-11

УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана 2020-05-11

60-аас дээш насны дөрвөөс дээш удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан зургаан гишүүн байна. 2020-05-11

ОХУ-д оршин сууж буй монгол иргэдэд зөвлөмж хүргүүллээ 2020-05-11

Улсын төсвөөс төлсөн 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай 2020-05-11

Шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өгөв 2020-05-11

С.Баяр нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ 2020-05-11

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс өөрийгөө тусгаарлаагүй гэж түүний албан ёсны төлөөлөгч Девин О'Мэлли мэдэгджээ. 2020-05-11

Борис Жонсон хөл хориог сулруулах “нөхцөлт төлөвлөгөөг” танилцууллаа 2020-05-11

Ливийн авлигатай тэмцэх байгууллагын албан тушаалтныг хулгайлжээ 2020-05-11

АХБ| Монгол Улсад халдварын тоо нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа 2020-05-11