АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс өөрийгөө тусгаарлаагүй гэж түүний албан ёсны төлөөлөгч Девин О'Мэлли мэдэгджээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс өөрийгөө тусгаарлаагүй гэж түүний албан ёсны төлөөлөгч Девин О'Мэлли мэдэгджээ.
"Дэд ерөнхийлөгч Пенс эмч нарын зөвлөмжийг даган мөрдөж байгаа. Тэрбээр тусгаарлагдаагүй. Үүнээс гадна дэд ерөнхийлөгч даваа гарагт Цагаан ордонд ирэхээр төлөвлөж байгаа" гэж түүний төлөөлөгч мэдээлсэн байна. О'Мэллигийн хэлснээр, Пенс өдөр бүр коронаврусний шинжилгээ хийлгэж байгаа бөгөөд хариу нь халдваргүй гарч байгаа аж.
Тавдугаар сарын 8-нд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэтти Миллерээс шинэ төрлийн коронавирус илэрсний дараа Пенс өөрийгөө тусгаарласан гэж “Bloomberg” агентлаг урьд нь эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
Үүнээс өмнө коронавирустэй тэмцэх зорилгоор байгуулсан ажлын хэсгийн гурван гишүүн тусгаарлагдсан байна. Уг ажлын хэсгийг Пенс ахалж байгаа юм. Тодруулбал, АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилд, Эрүүл мэндийн яамны хүнс, эм бэлдмэлийн чанар хариуцсан газрын дарга Стивен Хан, Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи нар 14 хоног тусгаарлагдсан байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 1.3 сая давж, 79500 гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.