Коронавирус Уханьд буцаж ирлээ

Коронавирус Уханьд буцаж ирлээ

БНХАУ-ын Жилинь мужийн Шулань хотын дүүрэгт 11 хүн шинэ төрлийн коронавирусний халдвар авч, тус дүүргийг КОВИД-19 халдварын өндөр эрсдэлийн бүс болжээ.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Ми Фэний мэдээлснээр, тавдугаар сарын 9-нд тус улсад 12 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нэг нь Ухань хотод, 11 нь Жилинь мужид бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт юм. Жилинь мужид халдвар авагсад бүгд нэг гэр бүлийн гишүүд болон тэдэнтэй харьцсан хүмүүс гэнэ. Нөхцөл байдалтай холбогдуулан Жилинь муж халдварын аюулын түвшинг дундаас өндөрт шилжүүлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш Ухань хотод халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй тул дөрөвдүгээр сарын 18-наас хойш тус хот халдварын аюулын доод түвшинд шилжиж, мөн сарын 26-нд халдвар авсан хамгийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарсан байна. Гэсэн ч өнгөрсөн бямба гарагт Ухань хотод нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, шинж тэмдэггүй 16 өвчтөнийг илрүүлжээ.

Халдвар авсан хүн /89 настай/ өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас  хойш гэрээсээ гараагүй бөгөөд гуравдугаар сарын 17-нд халуурах, чичрэх шинж тэмдэг илэрчээ. Тэрбээр 10 хоног эм уусны дараа бие нь илааршсан тул эмнэлэгт хандаагүй аж. Дөрөвдүгээр сарын 15-нд түүний хоолны дуршил буурч, тавдугаар сарын 6-нд эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт түүнд хоёр удаа шинжилгээ хийсэн бөгөөд хоёулаа эерэг гарчээ.

Өнгөрсөн хугацаанд Хубэй мужид нийт 68129 халдварын тохиолдол илэрснээс Ухань хотод 50334 тохиолдол бүртгэгдэж, 63616 хүн эдгэрч /Уханьд 46464/, 4512 хүн /Уханьд 3869/ нас баржээ. Одоогийн байдлаар Хубэй мужийн хэмжээнд 616 шинж тэмдэггүй өвчтөн эмч нарын хяналтад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Борис Жонсон хөл хориог сулруулах “нөхцөлт төлөвлөгөөг” танилцууллаа 2020-05-11

Ливийн авлигатай тэмцэх байгууллагын албан тушаалтныг хулгайлжээ 2020-05-11

АХБ| Монгол Улсад халдварын тоо нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа 2020-05-11

Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайн тохижилтын ажил 90 орчим хувьтай байна. 2020-05-11

Зээлээ төлөөгүй иргэдийг илрүүлж, төрийн хохирлыг барагдуулна 2020-05-11

Коронавирус Уханьд буцаж ирлээ 2020-05-11

Moody's Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг СӨРӨГ болгон буурууллаа 2020-05-11

Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө үү 2020-05-11

Өчигдөр /2020.05.10/ АНУ-ын Жексонвилла хотын “VyStar Veterans Memorial Arena-д холимог тулааны UFC 249 тэмцээн явагдлаа. 2020-05-11

Утаа нь буурсан Улаанбаатар бохирдол ихтэй хотоор шалгарав 2020-05-11

С.Баяр: Хохирогч нь тодорхойгүй хэргээр яллах гэж байна 2020-05-11