Гадаадад нийт 30 монгол иргэн халдвар авснаас 13 нь эдгэсэн, бусад нь гэртээ эмчлүүлж байна.

Гадаадад нийт 30 монгол иргэн халдвар авснаас 13 нь эдгэсэн, бусад нь гэртээ эмчлүүлж байна.

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.11/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 4.1 сая халдварын тохиолдол илэрч, 283 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. 

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна.

Монголд нийт 986 хүн ажиглалтад байна. 

119 утсанд нийт 313 дуудлага ирсэн. Гадаадад нийт 30 монгол иргэн халдвар авснаас 13 нь эдгэсэн, бусад нь гэртээ эмчлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.