Ц.Цолмон Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшинэ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмон УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээ мэдэгдсэн.
Тэгвэл тэрбээр өнөөдөр /2020.05.11/ өөрийн цахим хуудсаараа дамжуулж Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдлээ.
Энэ талаар Ц.Цолмон "Цэдэвийн ЦОЛМОН миний бие ХАН-УУЛ дүүрэгт БИЕ ДААН нэр дэвшихээр хуульд заасны дагуу дэмжигч сонгогчдын гарын үсэг зуруулах аянаа эхүүллээ. Та бүхнээс гарын үсгээ зурж дэмжихийг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.