Германд халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 357-гоор нэмэгджээ

Германд халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 357-гоор нэмэгджээ

Сүүлийн 24 цагт Германд шинэ коронавирусний халдварын 357 шинэ тохиолдол илэрч, 22 хүн нас барлаа гэж Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.

Германд хоёр дахь өдрөө дараалан коронавирусний халдвар нэмэгдэж байгаа юм. Өмнө нь 667 шинэ тохиолдол илэрч, 26 хүн коронавирусний халдвараар нас баржээ. Тус улсад вирус тархсанаас хойш 169575 хүн халдвар авч, 7417 хүн нас барсан бөгөөд 154600 гаруй хүн эдгэрсэн байна. 

Халдварын хамгийн олон тохиолдол Бавариа (44368), Хойд Рейн-Вестфал (35132), Баден-Вюртемберг (33190) мужуудад бүртгэгдсэн бол нийслэл Берлин хотод 6272 хүн халдвар авчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.