Мал эмнэлгийн хяналтын явуулын байр хүлээлгэн өгөв

Мал эмнэлгийн хяналтын явуулын байр хүлээлгэн өгөв

ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас нийслэл болон зарим аймгийн сумдад мал эмнэлгийн явуулын хяналтын байрыг иж бүрэн компьютерийн хамт гардуулан өглөө. Нийслэлийн хэмжээнд энэхүү явуулын байрыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулах юм. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, хяналтын байр нь мал эмнэлгийн иж бүрэн хяналтыг жилийн дөрвөн улиралд хийх боломжтойг онцлоод, энэ нь нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилготой, үүнд мал эмнэлэг болон мэргэжлийн хяналтын алба хаагч, мэргэжилтнүүд онцгой анхааран ажиллах нь зүйтэй юм гэдгийг тэмдэглэлээ. 

ХХААХҮЯ, МЭЕГ дэлхий нийтэд тархаад байгаа "COVID-19"-ийн болзошгүй аюулаас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед орон нутагт мал эмнэлгийн мэргэжилтнийг ажиллах нөхцөлөөр хангахад онцгой анхаарч ажиллаж байна. Энэ үүднээс өнгөрсөн жил болсон “Малын эмч нарын  анхдугаар хурал”-ын шийдвэрийн хүрээнд мал эмнэлгийн байгууллагын төсвийг шийдвэрлэж, дэс дараатай хэрэгжүүлж байна гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.