Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна

Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна

Увс аймаг дахь цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны 5 дугаар сарын 01-ээс 6 дугаар сарын 20-ыг хүртэлх хугацаанд "Хаврын нүүдэл" тусгай арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ үеэр малчдын нүүдэллэж байгаа газраар морьт болон мотоциклтой эргүүл хяналт шалгалт хийж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн санамж, сэрэмжлүүлэг иргэдэд тарааж ажиллаж байна.

Тус аймагт 2020 оны эхний 04 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 4 нэгжээр буюу 40 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа болно. Малаа хариулгатай, сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.