“Tesla” Калифорни дахь үйлдвэрээ нээжээ

“Tesla” Калифорни дахь үйлдвэрээ нээжээ

 АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани эрх баригчдын тогтоолыг үл харгалзан Калифорни муж улс дахь цахилгаан автомашины цорын ганц үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээжээ.

Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск үйлдвэрлэлийг эхлүүлсэн талаараа даваа гарагт “Twitter” хуудсандаа нийтлээд, хэн нэгэн баривчлагдах ёстой бол тэр нь би байх болно гэж тэмдэглэсэн байна.

АНУ-ын муж улсууд, орон нутгийн Засгийн газрууд хөл хорионы дараа эдийн засгийг сэргээх хамгийн зөв арга замыг олохыг эрмэлзэж байна. “Tesla” компанийн гүйцэтгэх захирал үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээхийг зөвшөөрөхгүй бол төв байраа Калифорниос нүүлгэнэ хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.

Хэдийгээр Калифонид хязгаарлалтуудыг сулруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зөвшөөрч эхэлсэн боловч “Tesla” компанийн үйлдвэр байрладаг Аламеда тойрогт ийм шийдвэр гараагүй байна. И.Маск үйлдвэрлэл явуулахыг хориглосон тогтоолоо цуцлах нэхэмжлэхийг тойргийн эсрэг бямба гарагт гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр ийнхүү шийдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.