Он гарсаар Монгол Улсад 10 мянга гаруй удаа газар хөдлөлт бүртгэгдээд байна. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитутын хүчтэй хөдлөлт 20 орчим удаа бүртгэгдсэн байна. Тухайлбал, өчигдөр үүрээр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн өнгөрсөн шөнө Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Цагаан шувуут” гэдэг газар 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.
Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан н.Батсайхан ингэж ярилаа. Увс аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Баянмөнхөөс тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.