Ираны зарим хотууд бизнесийн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

Ираны зарим хотууд бизнесийн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

Ираны зарим хотуудад бизнес, эдийн засгийн үйл ажиллагаагаа дахин хаахад хүрч байна. Тус улсын эрх баригчид цар тахлын оргил үе өнгөрсөнтэй холбогдуулж гурван долоо хоногийн өмнө эдийн засгийн зарим салбарын үйл ажиллагааг сэргээгээд байсан юм. Иран нь Ойрх Дорнодын бүс нутагтаа цар тахлын голомт болсонтой холбогдуулж, өнгөрсөн 3-р сард улс орон даяар бизнес эдийн засгийн үйл ажиллагааг зогсоосон.

Одоогийн байдлаар тус улсад цар тахлын улмаас 6600 гаруй хүн нас баржээ. 10 хоногийн өмнөөс халдварын шинэ тохиолдол буурч 800 орчимд хүрч байсан бол ням гарагт тус улсад "Ковид-19"-ийн 1383 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд Баруун өмнөд мужуудын 10 орчим хот өнөөдрөөс эхлэн бизнесийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хааж байгаа юм байна. Иранд цар тахлын улмаас одоогийн байдлаар 4 сая гаруй хүн ажилгүй болжээ.

Энэ нь тус улсын хүн амын 5 хувьтай тэнцэж байгаа юм. Одоо Ираны засгийн газрын өмнө цар тахлын хоёр дахь давлагаанаас хэрхэн үр дүнтэй урьдчилан сэргийлэх вэ гэсэн том сорилт тулгарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.