Тусгаарлах байранд тав хүртэлх насны 49 хүүхэд байна

Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 982 иргэн байна. Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 6 235 иргэнийг тусгаарлан ажиглажээ.
Тэдний дунд тав хүртэлх насны 49 хүүхэд, жирэмсэн 40 эмэгтэй, хорт хавдартай зургаа, зүрх судасны эмгэгтэй, чихрийн шижинтэй 50 гаруй иргэн байгаа юм. Мөн тэдний сахиур 12 хүн хамт тусгаарлагджээ. Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт гурван хүн эмчлүүлж байгаа бөгөөд нэг нь хавдартай, хоёр нь мэс заслын шархтай хүн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа аж.
Улсын хэмжээнд тусгаарлалтад байгаа иргэдтэй хамт 141 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлагдан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 450 иргэн гэртээ тусгаарлагдаж байгаа аж. Эдгээр иргэдэд Өрхийн эмнэлгийн 110 төв эмнэлгийн тусламж үзүүлж байна.
“Цаашид гурван удаагийн нислэгээр ОХУ-д сурч буй сонсогчид болон Турк улсад байгаа иргэдээ авчрах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон. Мөн Энэтхэг, ОХУ-аас иргэдээ татан авах ажлын бэлтгэлийг хангасан. Хэрэв” COVID-19” халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд гарах хүндрэлүүдээс сэргийлэх чиглэлээр амьсгал дэмжих эмчилгээний тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, вирусын эсрэг эм зэргийг ДЭМБ-аас гаргасан аргачлалд үндэслэн нөөцөлсөн" гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.