АНУ-ын өөр 79 төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас чөлөөлнө

АНУ-ын өөр 79 төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас чөлөөлнө

БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын бараа бүтээгдэхүүний хоёрдугаар багцад нэмэлтээр ногдуулсан импортын татварыг 5 дугаар сарын 19-нөөс цуцална. БНХАУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр, хоёрдугаар багцын жагсаалтад 79 төрлийн бараа бүтээгдэхүүн оржээ.  

“Бараа бүтээгдэхүүний хоёрдугаар багцад 2020 оны 5 дугаар сарын 19-нөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний хугацаанд нэмэлт татвар ногдуулахгүй” гэж баримт бичигт дурджээ.

Эдгээр бараа бүтээгдэхүүний жагсаалтад поликристал цахиур, газрын ховор металл, зарим цацраг идэвхт элемент, изотопууд болон тэдгээрийн нэгдлүүд, эмнэлгийн халдваргүйжүүлэгч хэрэгслүүд, титан, цахилгаан үүсгүүрүүд, никель-кадми цэнэг хураагуурууд, нислэгийг өгөгдөхүүн бичигч зэрэг бүтээгдэхүүн оржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.