АН-ын 76 нэр дэвшигч УРЬДЧИЛСАН БАЙДЛААР тодорчээ

Бие даагчид дэмжигчдээсээ гарын үсэг цуглуулахтай зэрэгцэн ирэх зургаадугаар сарын УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж эхэлсэн. Журмаараа намын анхан шатны байгууллагууд эхнээсээ төлөөлөх нэр дэвшигчдийнхээ нэрийг тодруулан төв намдаа хүрүүлж байна. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногийн эхний хоёр өдөрт нам, эвслүүдээ төлөөлөх 76 нэр дэвшигч урьдчилсан байдлаар тодорч эхэлсэн гэсэн үг.
Энэ удаад АН-аас урьдчилсан байдлаар тодруулсан 76 нэр дэвшигчийн нэрийг танилцуулж байна.
Өнгөрсөн хугацаанд намын бодлого болоод хүний нөөцдөө багагүй шинэчлэл хийсэн сөрөг хүчний нэр дэвшигчдийн нэрсийг жагсаахад, шинэ залуу төлөөлөл зонхилох болж. Нөгөө талаар улс төрийн тогоонд чанагдаж, намынхаа ялалт, ялагдалтай хамт зогссон хашир туршлагатай улстөрчид ч байна.
Энэ жилийн УИХ-ын сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эсвэл, 208 бие даагч өрсөлдөнө гэдгээ Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд мэдэгдсэн.
Өчигдөр авсан мэдээллээр СЕХ-нд бие даан нэр дэвшихээр бүртгүүлээд байсан зарим улстөрч төрөлх намаасаа мандатаа авсан байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшихээр бүртгүүлээд байсан Г.Уянга АН-аас мандатаа авсан гэх мэдээлэл ирлээ. АН-ын зүй ёсны лидерүүдийн нэгд тооцогддог С.Баярцогт ч намынхаа нэрийн өмнөөс оролцох магадлал өндөр болсон аж.
Улс төрийн намаас нэр дэвшигчдийн нэрс энэ сарын 16-ны 24:00 цагт эцэс болох ёстой. Хуулиараа сонгуульд бие даан өрсөлдөх хүсэлтээ өгсөн ч гишүүнчлэлтэй намаасаа нэр дэвших эрхээ авсан тохиолдолд улс төрийн хүчин төлөөлж болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.