Сингапурын нисэх онгоцны буудал 8 дахь жилдээ дараалан шилдгээр тодорчээ

Сингапурын "Чанги" нисэх онгоцны буудал 8 дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлаар тодорчээ. Агаарын тээврийн компаниуд, нисэх онгоцны буудлуудын үзүүлдэг үйлчилгээний чанарыг судалдаг “Skytrax” компани судалгаа явуулсан байна.
“Сингапурын “Чанги” нисэх онгоцны буудал 2013 оноос хойш жагсаалтыг тасралтгүй тэргүүлж байна” гэж “Changi Airport Group” оператор компанийн мэдэгдэлд дурджээ.
Энэ жагсаалтын хоёрдугаарт Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал орсон бол Доха хотын буудал хоёрдугаарт, Инчоны нисэх онгоцны буудал гуравдугаарт жагсжээ. Эхний арван байрт Европын хоёрхон нисэх онгоцны буудал багтсан нь Мюнхен болон Амстердамын буудлууд байжээ.
Судалгаанд жил бүр 13 сая гаруй зорчигч оролцож, 500 гаруй нисэх онгоцны буудлыг олон хэмжүүрээр үнэлдэг байна. Тухайлбал, нислэгийн бүртгэл, паспортын хяналт шалгалт хийх үеийн тав тух, аюулгүй байдал, дамжин өнгөрөх нислэгийн зохион байгуулалт болон бусад хэмжүүр багтдаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.