Нийтийн тээврийн автобусны үйлчилгээ иргэдийн талархал хүлээж байна

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээ иргэдийн талархал хүлээж байна

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, урин дулаан улирал эхэлсэнтэй холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулж нийтийн автобуснуудад өглөө болон оройн ээлж солих үеэр халдваргүйжүүлэлтийн цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийж байна.

Нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт  хийж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэх зорилттой ажиллаж байгаа ажМөн автобусанд гар ариутгагч байршуулж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж байгааг үйлчлүүлэгчид талархаж байна.

Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд 24 улсын байцаагч өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа юм. Халдварын дэгдэлттэй үе гэлтгүй цаашид иргэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэл, НТҮГ, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.