Японы иргэн хамгийн өндөр настай геймер болжээ

Японы иргэн хамгийн өндөр настай геймер болжээ

Японы 90 настай иргэн Хамако Мори албан ёсоор дэлхийн хамгийн өндөр настай геймер буюу видео тоглоомчин боллоо гэж Гиннессийн дээд амжилтын номын цахим хуудсанд мэдээлжээ. 

Дээд амжилтын эзэн болсон Хамако Мори 39 жилийн өмнө буюу 1981 оноос тоглож эхэлжээ. Тэрбээр видео тоглоомоос салж чадахгүй байгаа хүүхдүүдийг хараад сонирхож эхэлсэн бөгөөд тэр даруйдаа туршлагатай тоглогч болж чадаагүй аж. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд хөдөлгөөн, маневрийг маш сайн эзэмшсэн бөгөөд одоо “YouTube” сувагт "Геймер эмээ" хэмээх  нэртэй влог хөтөлж,  ажиллагаагаа хэрхэн гүйцэтгэх, дайснуудыг хэрхэн устгах талаар ярьдаг байна. Тэрбээр 187 мянган дагагчтай гэнэ.

Хэдийгээр өндөр настай ч "геймэр эмээ" газрын зургууд дээр нь үргэлж мэргэн буудагчид байдаг "Call of duty: Modern warfare" эсвэл "GTA 5" гэх мэт “амьд үлдэх” тоглоомуудаар тоглохыг илүүд үздэг гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.