ОХУ-д коронавирусний эхний вакциныг долоодугаар сарын сүүлээр гарна

ОХУ-д коронавирусний эхний вакциныг долоодугаар сарын сүүлээр гарна

ОХУ-д шинэ төрлийн коронавирусний эсрэг эхний вакцинууд ирэх долоодугаар сарын сүүлчийн арван хоног гэхэд гарна гэж ОХУ-ын эрүүл мэндийн сайд Михаил Мурашко Төрийн думын нэгдсэн чуулган дээр мэдэгджээ.

Ойрын өдрүүдэд коронавирусний эсрэг хэд хэдэн эм, бэлдмэл эмнэлзүйн практикт хэрэглээнд орох гэнэ. Муугүй үр дүнтэй эдгээр эм бэлдмэл гаднын үйлдвэрийн эм бэлдмэлийг орлох боломжтой гэж М.Мурашко мэдээлжээ.

Вакцин гарч ирснээр хэвийн амьдралд эргэн орох гол нөхцөл бүрдэнэ гэж тэрбээр онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.