КОВИД-19: Шёобүшиг Нишёносэки гал эцсийн замд нь үднэ

Өчигдөр коронавирусээр нас барсан Такадагава дэвжээний санданмэ зиндааны бөх Шёобүшитэй хийх салах ёслолыг мэргэжлийн сүмогийн Нишёносэки гал зохион байгуулахаар болжээ. Нишёносэки галд Оотакэ, Садогатакэ, Катаонами, Минэзаки, Тагоноүра, Огүрүма, Нишёносэки, Оономацү, Шибатаяма, Минато, Такадагава, Шикорояма, Чиганоүра, Нарүто, Нишиива дэвжээнүүд харьяалагддаг.
Ояката болон алдартай том бөхийн оршуулгыг нэг гал хамтран зохион байгуулж байсан удаатай ч санданмэ зиндааны бөхийн оршуулгыг анх удаа хийх гэж байгаа юм. Тус галын нэгэн ояката “Шёобүши коронавирустэй бүтэн сарын турш эрэлхэг зоригтой тэмцсэн. Тийм болохоор бид бүтэн галаараа хамтдаа эцсийн замд нь үдэхээр шийдсэн” гэж ярьжээ.
Шёобүши орон нутгийн тойргийн барилдааны үеэр дохён дээр хошин үзүүлбэр хийдэг, бөх сонирхогчдын хайрыг татсан бөх байлаа. Шинэ үзүүлбэр бодож олох гэж шөнө цэцэрлэгт хүрээлэнд суун, давтдаг байсан гэдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.