Туркээс ирсэн 179 иргэнийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудалд ТУСГААРЛАНА

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр 09.20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай долоо, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай долоо, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна.
Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.