УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элсэхээр болжээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элсэхээр болжээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элсэхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан

С.Жавхлан УИХ-ын 2016 оны сонгуулиар хамгийн өндөр санал авсан гишүүдийн нэг бөгөөд энэ сонгуулиар бие даах өргөдлөө өгөөд байсан юм. Ийнхүү Ардчилсан нам УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нараар бүл нэмж парламент завсарлахын өмнөх өдөр бүлэгтэй болох боломжтой боллоо. Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2020.05.14/ 11:30 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.