Нийслэлийн 12 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна

Нийслэлийн 12 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 14-ний өдрийн 08:30 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

НГЗБТ-ний дугаар

Зарын код

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/ 

Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/

Дэлгэрэнгүй

1

2.3.1.8

#2020-3685

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

1

26 433 152

Дэлгэрэнгүй

2

2.3.1.12

#2020-3686

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

1.02

2 645 632

Дэлгэрэнгүй

3

2.3.1.14

#2020-3690

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

1 500 800

Дэлгэрэнгүй

4

2.3.1.16

#2020-3692

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

Дэлгэрэнгүй

5

2.3.1.18

#2020-3694

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

Дэлгэрэнгүй

6

2.3.1.19

#2020-4152

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

Дэлгэрэнгүй

7

2.3.1.20

#2020-4159

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

Дэлгэрэнгүй

8

2.3.1.27

#2020-4160

Хан-Уул

21

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

1.5

168 809 500

Дэлгэрэнгүй

9

2.3.1.37

#2020-4162

Багануур

3

Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

2

132 400 000

Дэлгэрэнгүй

10

2.3.1.38

#2020-4164

Багануур

3

Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

2

132 400 000

Дэлгэрэнгүй

11

2.3.1.43

#2020-4166

Налайх

3

Төв аймаг орох зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.5

23 500 000

Дэлгэрэнгүй

12

2.3.1.47

#2020-4167

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

0.5

9 650 000

Дэлгэрэнгүй

 

НИЙТ

11.02

551 931 084

 

 

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.