АНУ-ын цэргийн хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарчээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц эх газрын Хятад болон Тайвань арлыг тусгаарладаг Тайванийн хоолойгоор пүрэв гаргийн өглөө гарчээ. Энэ тухай Тайванийн батлан хамгаалах байгууллага мэдээлсэн байна.
АНУ-ын Долдугаар флотын хэвлэлийн албаны “Facebook” сүлжээн дэх хуудсанд мэдээлснээр, алсаас удирддаг дөрөв дэх үеийн пуужинт “Arleigh Burke” ангиллын “USS McCampbell” эскадрын мина зөөгч хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарсан аж. Хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарсан нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох АНУ-ын амлалт хэвээр гэдгийг харуулах зорилготой” гэж мэдээлэлд цохон тэмдэглэжээ.
Энэ бол сүүлийн гурван долоо хоногт тус бүс нутагт Америкийн хөлөг онгоц явсан хоёр дахь тохиолдол юм. АНУ-БНХАУ-ын харилцаанд үүссэн түгшүүртэй байдлыг улам даамжруулж болзошгүй энэ алхам нь тавдугаар сарын 20-нд хоёр дахь удаагаа тангаргаа өргөх Цай Инвэнь тэргүүтэй Тайванийн засаг захиргааг дэмжиж байгааг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна. БНХАУ-ын эрх баригчид түүнийг салан тусгаарлах үзлийг дэмждэг гэж буруутгадаг юм.
Тайвань бол улсынх нь салшгүй нэг хэсэг гэж Хятадын эрх баригчид үздэг бөгөөд бүс нутаг дахь Америкийн цэргийн аливаа оролцоог маш болгоомжлон хүлээж авдаг билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.