НИТХ иргэдийг сонор, сэрэмжээ бууруулахгүй байхыг уриаллаа

НИТХ иргэдийг сонор, сэрэмжээ бууруулахгүй байхыг уриаллаа

НИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан өнөөдөр болж, "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нийслэлийн 9 товчоонд “Эрүүл мэндийн хяналтын цэг” ажиллуулж, Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авсныг мэдээллээ.

Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд мөн 9 дүүргийн 8200 км авто зам, 900 мянга гаруй км талбай, нүхэн жорлон болон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгийн танилцуулснаар нийслэлийн төсвийн татварын болон өмч хувьчлалын орлого өнгөрсөн сарын 30-ны байдлаар тасраад байна. Гэхдээ энэ нь зардалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэв. Нийслэлийн орлого тасарсан хэдий ч иргэд, ААН-ийг дарамтад оруулахгүй байхад анхаарч ажиллана гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тодотгов. 

"COVID-19"-ийн халдварын нөхцөл байдлын үеддотоод дахь хяналтаа сайжруулахыг албан үүрэг болгов. 

НИТХ-ын төлөөлөгчид хороодод ажиллаж буй албан хаагчдыг биеийн халуун хэмжигчээр хангах, хатгалгаа өвчнийг бууруулахад анхаарал хандуулж ажиллах, ААН-үүдийн үйл ажиллагааг нэн түрүүнд дэмжиж ажиллах хэрэгтэй гэсэн саналуудыг хэллээ. Мөн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад өгч буй давтлага хичээлийг сайтар зохион байгуулж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх болон дотоод дахь хяналтаа сайжруулахыг албан үүрэг болгов. 

НИТХ-ын дарга Р.Дагва, "Урин дулаан цаг ирж буй учраас хүүхэд багачууд гадуур явж, иргэдийн анхаарал сулрах байдал ажиглагдаж байна. Тиймээс иргэдийг сонор, сэрэмжээ бууруулахгүй байхыг уриалъя. Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын Тэргүүлэгчид онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг дэмжих шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлийн иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахад идэвхтэй оролцохыг дахин уриалсан юм. 

НИТХ-ын төлөөлөгчид өнөөдрийн хуралдаанд нэг нэгнээсээ 1 метрийн хэмжээний зайд сууж, албаны хүмүүстэй онлайнаар холбогдон хуралдлаа. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.