Куба улсыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад оруулж магадгүй

Куба улсыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад оруулж магадгүй

Куба улсыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтандаа дахин оруулах боломжийг АНУ судалж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны нэрээ дурдаагүй өндөр дээд төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Цагаан ордонд ийм алхам авахыг зөвтгөх нотолгоо бий гэжээ. Тодруулбал,  Куба улс АНУ-ын хууль бус гэж үзэж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод дэмжлэг үзүүлэхээс гадна Колумбын “Үндэсний чөлөөлөх арми” хэмээх зүүний төвч үзэлт босогчдын бүлэглэлийн удирдагчдад орогнох эрх олгоход нь дэмжлэг үзүүлж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Жагсаалтад оруулах эсэх шийдвэрийг энэ оны эцэс гэхэд гаргаж магадгүй болохыг тэрбээр үгүйсгээгүй байна. Терроризмтой тэмцэх хүрээнд эрх баригчидтай өрнүүлж буй хамтын ажиллагаа хангалтгүй түвшинд байна гэж үзэж буй улс орнуудын жагсаалтад АНУ өнгөрсөн лхагва гарагт Венесуэл, Иран, БНАСАУ, Куба, Сири улсуудыг оруулжээ. Түүнчлэн Венесуэл болон Куба улсыг Колумбын “Үндэсний чөлөөлөх арми” бүлэглэлтэй хамтран ажиллаж буй орнуудын жагсаалтад багтаасан байна.

АНУ терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалтаас Куба улсыг 2015 онд хасаж байжээ. Энэ жагсаалтад одоогоор Иран, БНАСАУ, Сири, Судан улсууд багтдаг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.