ДХБ-ын тэргүүн албан тушаалаа өгнө

Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ тэргүүн албан тушаалаа хашиж дуусах ёстой хугацаанаасаа нэг жилийн өмнө буюу ирэх 8 дугаар сарын 31-нд орхихоор шийджээ.
Ийм шийдвэр гаргасан нь эрүүл мэндийнх нь байдал болон өөр албан тушаал эрхлэхийг хүссэнтэй нь холбоогүй гэдгийг ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азеведо тус байгууллагын гишүүн орнуудтай цахим хурал хийх үеэрээ цохон тэмдэглэжээ. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны эцэст ийм шийдвэр гаргасан тухайгаа тэрбээр мэдэгдсэн байна.
ДХБ шинэ удирдлагатайгаар хөгжлийн шинэ үе шатанд орох хэрэгтэй гэж Азеведо үзэж байна. Тэрбээр 2021 онд болох ДХБ-ын сайд нарын бага хуралд бэлтгэхэд цаг гаргаж, шинэ тэргүүнийг сонгох ажлыг одооноос эхлүүлэх нь зүйтэй болохыг онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.